Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий 15 автомашин хүлээлгэн өгнө

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий 15 автомашин хүлээлгэн өгнө
ӨНӨӨДӨР: Есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий 15 автомашин хүлээлгэн өгнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Шинжлэх ухааны академи

09:00 цагт: ШУА-ийн ФТХ-ийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн туршилт, судалгааны үр дүнд гаргаж авсан загварын байшингаа олон нийтэд танилцуулна. Утас: 98119897

Туушин зочид буудал

09:00 цагт: Польш-Монголын бизнес форум болно. Утас: 99000155, 880102211

Эрүүл мэндийн яам

09:30 цагт: Монгол улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон, мeдалиар шагнаж урамшуулна. Утас: 99179899, 86885060

нийслэлийн Хэвлэл мэдээллийн төв

10:00 цагт: "Дээлтэй Монгол" наадам, "Улаанбаатарын үдэш" цэнгүүн, Сонгодог урлагийн гала тоглолтын талаар Соёл урлагийн газар, НМХГ, НЦГ, НОБГ-аас мэдээлэл хийнэ. Утас: 325044

МУИС-ийн номын сан

10:00 цагт: “Зүүн Ази – Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт” болно. Утас: 99085897

“Корпорэйт" конвеншн центр

11:00 цагт: Өвлийн усанд сэлэлтийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 96260414

Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс мэдээлэл хийнэ. Утас: 90092517

Ашигт малтмал газрын тосны газар

12:00 цагт: Шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99089666

онцгой байдлын ерөнхий газар

15:00 цагт: “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд 3.0 сая евро буюу есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалттай 15 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 99007969, 86150069, 88249813

ICC tower

16:00 цагт: Италийн ахмад экспертүүдийн холбоо (ISES) болон МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 99090339

On'n off продакшны хөгжмийн ордон

19:00 цагт: Хөвсгөл нуураа хамгаалах олон улсын эко соёлын аян хүрээнд зохион байгуулж буй "Далай ээж" олон улсын хөгжмийн үдэш болно.

Хуваалцах