Өнөөдөр Г.Бадамрагчаагийн хэргийг хэлэлцэнэ
Өнөөдөр кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг хэлэлцэх шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болно.
Мэдээллийн алба

Өнөөдөр кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг хэлэлцэх шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болно. Түүнийг 2012 оны тавдугаар сард Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр баривчилсан юм. Гол үндэслэл нь “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон, залуусыг тусгайлан бэлтгэсэн гэж Тагнуулын ерөнхий газраас сэжигтнээр тооцон шалгаж байна.


















