Өнөөдөр галт тэрэгний ноцтой осол гарлаа
Өнөө өглөөний 07:00 цагийн үед “Скай ресорт”-ын ойролцоох төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур Камаз машин орсноос үүдэн ноцтой осол гарчээ.
Мэдээллийн алба

Өнөө өглөөний 07:00 цагийн үед “Скай ресорт”-ын ойролцоох төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур Камаз машин орсноос үүдэн ноцтой осол гарчээ.
Тус осол Камаз машин төмөр замын горим зөрчсөнөөс үүдэж энэхүү осол гарсан бололтой. Ослын улмаас галт тэрэгний хоёр машинист, нэг ачаа хүргэгч, Камаз машины жолооч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Зам тээврийн ослоос үүдэж сэргээн босголтын ажилд наад зах нь зургаан цаг шаардлагатай болсон талаар албаныхан мэдэгдсэн аж. Одоогийн байдлаар хэргийн газар дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн алба болон Онцгой байдлын албан хаагчид ажиллаж байна.


















