Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр гарсан гал түймрээс 52 хүний амь насыг аварчээ

Баянгол дүүргийн 16 дугаар хороо 2-60 айлын нэгдүгээр давхарт гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 13:23 цагт ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр гарсан гал түймрээс 52 хүний амь насыг аварчээ
Өнөөдөр гарсан гал түймрээс 52 хүний амь насыг аварчээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 16 дугаар хороо 2-60 айлын нэгдүгээр давхарт гал гарсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход таван давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраалаа. Гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй газарт гарган амь насыг нь аварчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах