Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй уулзана

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 09-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй  уулзана
ӨНӨӨДӨР: Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй уулзана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 09-ний даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


Спортын төв ордон

11.00 цагт: Гавьяат тамирчин Б.Гангаамаа сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Тэрээр Антарктид тивийн ноён оргил Винсон Массив (4897 м)-т гарснаар олон жилийн хугацаанд үргэлжилсэн "Seven Summit" мөрөөдлөө гүйцээгээд байна. Уулзалт Спортын төв ордны хурлын танхимд болно.


Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

11.00 цагт: Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хаяг: ОӨУБЕГ-ын Төв байрны хурлын танхимд / Цэцэг төвийн ард / Утас: 88093607


МҮЭХ-ны байр

11.00 цагт: МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аяны нээлт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно. Утас: 99027019, 99034350

Хуваалцах