Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын боксчинтой тулалдана

Монголын ширэн бээлийтнүүдээс олимпын рингэнд ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16:48 цагт Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө нударга зөрүүлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын боксчинтой тулалдана
Өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын боксчинтой тулалдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 1-ний өдөр Монголын гурван тамирчин буудлага, бокс, чөлөөт бөх гэсэн спортын гурван төрөлд өрсөлдөнө.

Монголын ширэн бээлийтнүүдээс олимпын рингэнд ганцаараа тунан үлдсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16:48 цагт Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө нударга зөрүүлнэ.

Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан “хатуу самар” аж. Э.Цэндбаатар, Алберт Батыргазиев хоёрын хэн хэн нь олимпын аварга болчихоод мэргэжилд шилжих хүсэл тээж яваа. Тэгвэл хэн нь олимпын медаль авах болзлоо хангаж, хэн нь хоосон хоцрохоо шийдэх маш чухал тулаан Э.Цэндбаатарыг хүлээж байна.

Сонирхуулахад, Монголын боксчид сүүлийн гурван олимпоос дараалан медаль хүртээд байгаа билээ.

Хуваалцах