Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр Гемофилийн дэлхийн өдөр

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17 Гемофилийн дэлхийн өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, цус бүлэгнэлтийн эмгэгийг олон нийтэд таниулах өдөр юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Гемофилийн дэлхийн өдөр
Өнөөдөр Гемофилийн дэлхийн өдөр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17 Гемофилийн дэлхийн өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, цус бүлэгнэлтийн эмгэгийг олон нийтэд таниулах өдөр юм. Сүүлийн жилүүдэд рекомбинант аргаар гаргаж авсан бэлдмэл гарсан ч гэсэн ялангуяа буурай болон хөгжиж буй орнуудад цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ төдийлөн буурахгүй байна.

Монгол Улсын төрөөс онцгойлон анхаарч, дээрх бэлдмэлийг 2013 оноос эхлэн амбулаториор үнэ төлбөргүй олгож байгаа ба цус бүлэгнэлтийн эмгэгтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад өндөр үр дүнтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн өдрийг олон хүнийг цуглуулахгүйгээр дүрэм журмыг баримтлан зохион байгууллаа.

Эх сурвалж: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Хуваалцах