Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Германы эмийн үйлдвэрлэгч Денкфарм компанитай холбоотой ташаа мэдээлэл гарчээ

Германы эмийн үйлдвэрлэгч болох Денкфарм компанитай холбоотой ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан тус компаны Герман улсын төлөөлөгчид европ эмийн чанарын тухай тайлбар, мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнд хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Германы эмийн үйлдвэрлэгч Денкфарм компанитай холбоотой ташаа мэдээлэл гарчээ
ӨНӨӨДӨР: Германы эмийн үйлдвэрлэгч Денкфарм компанитай холбоотой ташаа мэдээлэл гарчээ. Зураг: МҮОНРТ

10:00 цагт ХАХНХЯ-ны хурлын танхимд "ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ" шүүгч, хуульчдад хэлэлцүүлэх хурал болно. Та бүхнийг урьж байна. 88093607

11:00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд МҮЭХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооноос эмэгтэй ажилтны эрхийг хамгаалах кампанит ажлын нээлт хийх ба УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллах талаар мэдээлнэ.

11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гүтгэлэгт няцаалт хийнэ.12:00 цагт өнгөрсөн сард Германы эмийн үйлдвэрлэгч болох Денкфарм компанитай холбоотой ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан тус компаны Герман улсын төлөөлөгчид европ эмийн чанарын тухай тайлбар, мэдээллийг Хэвлэлийн Хүрээлэнд хийнэ.

12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лигийн аваргын цуврал тоглолт болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд аваргын төлөө шалгараад байгаа “Сүхбаатар SBL Хасын хүлэгүүд” багийн дасгалжуулагч М.Амаржаргал нар оролцоно.


15:00 цагт “Хөгжилд хөтөлсөн Хан-Уул” өдөрлөг SS club-т болно. Өдөрлөгт Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцоно. Өдөрлөгийн үеэр гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэлийн газар өмчлөлийн ажлыг шинэчилсэн арга хэлбэрээр зохион байгуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Харилцах утас: 9811660018:30 цагтСүхбаатар дүүүрэг. Хууль Зүйн хүрээлэнгийн зогсоолын дэргэдээс“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа хүрээнд Олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!” тайван жагсаалыг зохион байгуулна.

Хуваалцах