ӨНӨӨДӨР: “Гоё” тараг хэрхэн үйлдвэрлэж байгаатай танилцуулна
09:00 цагаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭМЯ-ны сургалт мэдээллийн зааланд зохион байгуулагдах гэж байна. Зөвөлгөөн 2014 оны 2-аар сарын 27, 28-ны өдрүүдэд болно. Утас: 328773
Мэдээллийн алба

09:00 цагаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭМЯ-ны сургалт мэдээллийн зааланд зохион байгуулагдах гэж байна. Зөвөлгөөн 2014 оны 2-аар сарын 27, 28-ны өдрүүдэд болно. Утас: 328773
09:00-13:00 цагийн хооронд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хуулийн төсөл боловсруулах гэж байгаатай холбогдуулан “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил” хөтөлбөрийг танилцуулах зорилгоор НЗЗ-ны 11-р байрны Сонгуулийн дугуй зааланд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Хөдөлмөрийн газар . Утас. 99694908, 99883369
09:00-18:00 цагийн хооронд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн салбарын дарга нарын зөвлөгөөн тус институтийн байранд болно. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь УБ хот, 21 аймагт салбартай үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага юм. Зөвлөгөөний үеэр шилдэг салбаруудад шагнал гардуулна.
10:00 цагт “ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН” -ийн Хуульчдын танхимд “Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан чөлөөт уулзалт болно. Чөлөөт уулзалтын сэдвийн хүрээнд Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамъяан, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Оюунболд нар оролцон мэдээлэл хийнэ.
11:00 цагт Багшийн хөгжлийн ордны 2 давхарт Нийслэлийн төрийн болон хувийн бүх ЕБС-ын захирлууд уузана. Тэд тус бүрийн сургуулийнхаа бүх багш нар хэрэглэх хичээлд бэлтгэх цахим программыг хүлээж авах юм. Утас: 99080391
11:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд зохион байгуулах төсөл арга хэмжээний талаар болон "Цахим дэлгүүр"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Утас: 70139970, 99083216
11:00 цагт “Шинэ дэлхий” телевизийн хэвлэл мэдээллийн төвд Монгол улс элэгний хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд 1-т орж байгаа болон элэгний хавдар, хатууралт их байгаатай холбогдуулан Энэтхэгийн Элэг Шилжүүлэх Мэс заслын эмнэлгийн төлөөлөл, тус эмнэлэгт эмчлүүлэн эдгэрсэн сэтгүүлч Б.Эрдэнэцогт, донорын үүрэг гүйцэтгэсэн нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас:99098250
11:00 цагт ШӨХТГ-ын зааланд нийтийн үйлчилгээний газруудын 00 үнэ төлбөргүйгээр иргэдэд үйлчлэх болсон, хими цэвэрлэгээний үйлчилгээний буруугаас иргэдэд хохирол учирсан бол хохиролыг 100 хувь барагдуулах болсон талаар хэвлэлийн бага хуралтай. 91021020
12.00 цагт МҮЭ-ийн холбооноос цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, улсын хэлэлцээрийн хэрэгжилт сэдвээр өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хуралд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцоно. Хурал болно. Холбоо барих:99027019
12:00 цагаас “Гоё” тараг хэрхэн үйлдвэрлэж байгааг сэтгүүлчдэд танилцуулах ажил “Оргил хүнс” ХХК-ийн үйлдвэрт болно. 11:20 цагаас зориулсан унаа УДЭТ-аас хөдөлнө. Лавлах утас: 9900-4215
13:00 цагт "Хүүхдийн эрхийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал"-ын тухай хэлэлцүүлэг Туушин зочид буудлын 4-н давхрын хурлын танхимд болно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам. Утас. 88093607
14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 91040607
14:00 цагт МУЗН-ийн чуулган болсонтой холбогдуулан төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хаяг: Нэгдүгээр эмнэлгийн урд МУЗН-ийн төв байр
19:00 цагт МУИС 7-р байр ГГС дээр Номтой Нөхөрлөе сэдвийн хүрээнд лекц тавих болно.Утас: 88766733


















