Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд дараах гурван байршилд зам засварлана.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ
Өнөөдөр гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд дараах гурван байршилд зам засварлана. Тодруулбал,

  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хаан, засварлана.

  • “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Хуваалцах