Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө
ӨНӨӨДӨР: Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Ойн үндэсний чуулган"-ы дөрөвдүгээр салбар хуралдаан "Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх" нь сэдвийн хүрээнд болно. Утас: 94044104

“Новотел” зочид буудал

09:00 цагт: "Ковидын үеийн Монгол Улс" форум болно.

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Д.Нацагдоржийн хөшөө

10:00 цагт: Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойн хүрээнд Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

“Монгол Ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаас хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: Хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ

Улсын драмын эрдмийн театр

11:30 цагт: Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойн хүрээнд “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд II” номын нээлт, эрдэм шинжилгээний бага хурал болно.

Хүний эрхийн форум

14:00 цагт: Хүний эрхийн форумаас Хүний эрхийн өдөрт зориулсан “Эрхээ шаардъя” аяны хэвлэлийн хурлыг цахимаар зохион байгуулна

Хуваалцах