Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна
Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.
Мэдээллийн алба

Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр 24-26 хэм дулаан байна.
11 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны наймдугаар сарын 29-наас есдүгээр сарын 02-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 1-нд зарим газраар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 30-1-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.


















