Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, говийн бүсийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ.Сэрүүсч 12-14 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Хуваалцах