Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай...

Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай...
Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай.... Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2014 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 23-28 хэм, Хараа, Туул голын саваар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 21 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Хуваалцах