Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. Зураг: МҮОНРТ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2021 оны 04 дүгээрсарын04ий08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи 6, 7-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

Хуваалцах