ӨНӨӨДӨР: Импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан барааны талаар мэдээлэл хийнэ
10:00 цагт: Мишээл экспо төвд хотын дарга иргэдтэй уулзана. Холбогдох утас 7012-3470
Мэдээллийн алба

09.00 цагт: Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт “Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улстай харьцангуй төстэй уур амьсгал бүхий Япон Улсын Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн менежмент, техник хэрэгсэл, хүйтэн бүст тохирсон технологийг судлан, туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Уг зорилтын хүрээнд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” зохион байгуулагдаж байна. Холбогдох утас: 9902-8994
10:00 цагт: Мишээл экспо төвд хотын дарга иргэдтэй уулзана. Холбогдох утас 7012-3470
10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монголын сонсголгүй иргэдийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хэлэлцүүлэг хийнэ.
10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлын үеэр импортын хүнс, эм, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ямар хяналт шалгалт хийж оруулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Холбогдох утас: 91887887
11:00 цагт: “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын шатрын холбоо, Монгол туургатны шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БНӨСУ болон Бүгд Найрамдах Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн 900 гаруй цэргийн алба хаагчдад Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль гардуулна.
11:30 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн" улмаас хохирсон иргэд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ. Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатарын ярьснаар "гудамжинд гарах дээрээ тулсан 400 гаруй хохирогч байна" гэж мэдээлсэн юм.
11:40 цагт: ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан Өмнөд Судан, Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад шагнал гардуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
14:00 цагт: Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын 5 давхарт болно.
16:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран "Эерэг хандлага-Эрүүл оюутан өдөрлөг"-ийг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Утас: 99157564, 99136513


















