ӨНӨӨДӨР: “Иргэний андгай өргөх ёслол” арга хэмжээ болно
Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт болох зарим арга хэмжээний тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт болох зарим арга хэмжээний тоймыг хүргэж байна.
Төрийн ордон
10.00 цагт: Монголын Залуучуудын Холбоо жил бүр Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” болно. Монгол Улсын хэмжээнд энэ жил 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49 мянга гаруй хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болох 800 сурагч эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлах юм. Утас: 88020633, 99136513
БСШУСЯ
10.00 цагт: НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд нийслэлийн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Миний ертөнц” сэдэвт гар зургийн уралдаанд байр эзэлсэн бүтээлийн эздэд шагнал гардуулна. Утас: 99030264
Сүхбаатар дүүргийн ЗДТГ
10.00 цагт: Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй дүүргийн төлөө, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрны Иргэний танхимд болно. Утас: 99012756, 89021096, 70070137
ШУТИС
12.00 цагт: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, бага дунд ангийн сурагчид болон оюутнуудын зохион бүтээсэн автомат роботын тэмцээн ШУТИС-ийн ХМТС-ийн байранд болно. Утас: 91999222
Мамба дацан хийд
12.00 цагт: “Гүмбэн хийдийн төвд урлагийн гурван гайхамшиг” үзэсгэлэнгийн нээлт Мамба дацан хийдэд болно. Утас: 99975877
ЧИНГИС ХААН ОУНОБ
14.30 цагт: Оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Монгол улсын багийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн баг тамирчид эх орондоо ирнэ. Утас: 88023710, 88081047


















