ӨНӨӨДӨР: “Итгэл даах төрийн албаны төлөө" нэгдсэн зөвлөгөөн болно
- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын10-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
"Корпорейт конвеншн" центр
09:00 цагт: "Итгэл даах төрийн албаны төлөө" төрийн албаны шинэтгэл, ёс зүйн хариуцлага сэдэвт нэгдсэн зөвлөгөөн эхэлнэ. Тус зөвлөгөөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээх бөгөөд уг арга хэмжээ энэ долоо хоногийн баасан болон ирэх даваа гарагт үргэлжилнэ.
Хэлмэгдэгсдийн хөшөө
10:00 цагт: Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. Мөн УИХ-ын Тамгын газрын удирдлагууд хэлмэгдэгсдийн булшинд (Сонгинохайрхан ууланд орших Хамбын овоо) цэцэг өргөнө.
Эрүүл мэндийн яам
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
13:30 цагт:ШӨХТГ өнгөрсөн тавдугаар сард шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээ танилцуулна. Утас: 91014101
Хэлмэгдэгсдийн хөшөө
13:30 цагт: "Хэлмэгдсэн монгол бичиг мину" нэртэй арга хэмжээ зохион байгуулна.


















