ӨНӨӨДӨР: “Хааны эрэлд -2019” энхийг дэмжих олон улсын дадлага сургууль болно
- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 14-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 14-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Шүүхийн ерөнхий зөвлөл
08:30 цагт: ШЕЗ, ЦЕГ хамтран “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” дадлага, сургуулилтыг энэ сарын 14-15-нд зохион байгуулна. Утас: 99122141, 96664674, 99047909
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
09:00 цагт: "Мэдээлэл, технологийн сорил-III" улсын уралдаан болно.
Corporate convention center
09:00 цагт: “Үүдэл эсийн эмчилгээний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал” олон улсын хурал болно. Утас: 88027947, 86885060
МУИС I байр
09:00 цагт: Азийн хуулийн их, дээд сургуулийн захирлуудын форум 14-15-нд болно.
Хууль зүйн үндэсний хүрээлэн
09:00 цагт: Оюуны өмчийн салбарын Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг боловсронгуй болгох хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
Туушин зочид буудал
09:00 цагт: Австралийн Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг “Бичил төслийн хөтөлбөр” (БТХ)-өөс санхүүжилт авсан найман байгууллагын төлөөлөл оролцсон тайлангийн хурал болно.
Төрийн ордон
10:00 цагт: Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд 1000 донорын чуулган болно.
МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төв
11:00 цагт: Энэ сарын 14-нөөс 28-нд болох “Хааны эрэлд -2019” энхийг дэмжих олон улсын сургуулийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 88810818, 92090028
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төв
11:00 цагт: Органик хүнсний тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төв
11:00 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллийн сайтуудад хандан уриалга гаргана.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
11:30 цагт: Орон нутгийн замд үйлдэгдэж буй зам тээврийн ослын нөхцөл байдал, орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийнэ.


















