ӨНӨӨДӨР: Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид мэдээлэл хийнэ
12:30 цагт Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Хууль зүйн яамны дэргэд хугацаагүй суулт зарлах болсон талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.
Мэдээллийн алба

11:00 цагт Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд "UB PALACE"-ын их танхимд зохион байгуулах "Нар зөвийн эх орон" тоглолтынхоо талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 860623326
11:00 цагт Монголын залуучуудын холбооноос Тавантолгой, Оюутолгой, 3.2 их наядын инноваци, 2016 онд орон нутгийн сонгуулийн хар жагсаалт зэрэг цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Ардчилсан намын баярын өдөрт зориулсан баярын арга хэмжээ СТӨ-нд эхэлнэ.
12:30 цагт Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулж энэ оны сэдэв болсон Хүнсний аюулгүй байдлын асуудлаар “Монгол Ньюс” Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
12:30 цагт Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Хууль зүйн яамны дэргэд хугацаагүй суулт зарлах болсон талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно.
13:30 цагт Жуулчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж буй "Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт” нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвийн Сургалтын танхимд болно. Утас 70148687, 99838674, 99013782
18:00 цагт Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ, Эрүүл мэнд, спортын яамнаас зохион байгуулах, хэвлэлийн бага хурал, бусад ёслолын арга хэмжээ "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно. Утас: 99773800, 88008516


















