Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно
ӨНӨӨДӨР: "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлт болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 2-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Гандантэгчэнлин хийд

10:00 цагт: “Батцагаан” цогчэн дуганы нээлтийн ёслол, “Самвад-III” олон улсын хурал болон “Хүрээ цам-Даншиг наадам-2019” шашин соёлын наадмын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно. Утас: 88048481, 88081261, 99114166

МУИС-ийн хичээлийн i байр

10:00 цагт: МУИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Утас: 99002019

Гадаад харилцааны яам

10:30 цагт: Эрхүү мужид болсон усны үерт нэрвэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх сайн үйлс зохион байгуулж, оролцсон монгол иргэдэд "Россотрудничество" агентлагийн шагнал гардуулна. Утас: 94226008

НҮБ-ын төв байр

11:00 цагт: Өнөөдрөөс энэ сарын 11-нийг хүртэл Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын хүний эрхийн хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски хэвлэлийн хурал хийнэ. Утас: 327585, 99134426

Монголын Үндэсний музей

11:00 цагт: Халх голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойн хүрээнд "Халхын гол-1939" сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: Н.Дариймаа 91011777

МУБИС

11:30 цагт: МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт болно. УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

“Чингис хаан” ОУНБ

17:00 цагт: БНСУ-д зохион байгуулагдсан морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авсан тамирчид эх орондоо ирнэ.

“Зайсан Хилл” цогцолбор

18:30 цагт: Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа болно.

Хуваалцах