Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Хамтдаа хамгаалцгаая” зөвлөгөөн болно

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Хамтдаа хамгаалцгаая” зөвлөгөөн болно
ӨНӨӨДӨР: “Хамтдаа хамгаалцгаая” зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Туушин” зочид буудал

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 2021 онд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн хурал “Cоёмбо” танхимд болно. Утас: 99112652

Баянгол дүүргийн VIII хорооны иргэний танхим

09:00 цагт: Ажлын байртай мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг болно. Утас: 91399149

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

11:00 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрүүд, ТҮ-1-3 цалинждаг ажилтнуудын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99027019

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн

12:00 цагт: Хүчирхийллийн хохирогч болсон бага насны охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 99136259

Соёлын төв өргөө

14:00 цагт: Улсын Их хурлын дарга Г. Занданшатарын санаачилгаар зохион байгуулж буй ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудад зориулсан “Хамтдаа хамгаалцгаая” зөвлөгөөн болно. Утас: 98081881

Хуваалцах