Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Харш Баярт” НҮТББ-аас аялан тоглолтын талаар танилцуулна

12:00 цагаас “Харш Баярт” НҮТББ-аас хэрэгжүүлэх “Миний аялгуу-2” төслийн хүрээнд 2014 оны 3-р сарын 16-нд “UB Палас”-ын концертын их танхимд болох тоглолт болон 21 аймаг, 315 сум буюу Солонгос, Япон, АНУ, Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа нийт монголчууддаа аялан тоглох тоглолтын талаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: “Харш Баярт” НҮТББ-аас аялан тоглолтын талаар танилцуулна
ӨНӨӨДӨР: “Харш Баярт” НҮТББ-аас аялан тоглолтын талаар танилцуулна. Зураг: МҮОНРТ

10:00 цагаас Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооноос зохион байгуулж буй “Монгол Улс дахь эрх зүйн боловсрол, хуульчдын мэргэжлийн ур чадвар-Өнөөгийн байдал” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно. Утас: 98066116

10:00 цагаас МҮХАҮТанхимын 507 тоотод “ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТ БИЗНЕСТ НӨЛӨӨЛЖ БУЙ БАЙДАЛ” хэлэлцүүлэг болно. Утас: 88007771

10:30 цагаас Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны сайтын нээлт Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд болно. Энэ үеэр НАМЭХ үйл ажиллагаа болон Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ.

10:00-11:00 цагийн хооронд худалдан авах ажиллагаанд оролцох салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлтэй уулзалт Худалдан авах ажиллагааны газарт болно. Энэхүү уулзалтын зорилго нь худалдан авах ажиллагаанд оролцох салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад мэдлэг, мэдээлэл өгөх, худалдан авах ажиллагаанд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах хамтран ажиллах гэрээ байгуулахад оршино. Утас: 70111090, 99083216

11:00 цагаас НАМЭХ ба Хөгжлийн стратеги" эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Тусгаар Тогтнолын Ордны 7 давхарын зааланд болно.

11:00 цагаасХөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах ба хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын мэдээлэл судалгаа гаргах мэдээллээр хангах чиглэлээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Хөрөнгө Оруулалтын Газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол МҮХАҮТанхимын уулзалтын танхимд болно. Ёслолын ажиллагаанд Танхимын дарга С. Дэмбэрэл, ХОГ-ын дарга С. Жавхланбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцоно. Утас: 312501, 99106084

12:00 цагаас “Харш Баярт” НҮТББ-аас хэрэгжүүлэх “Миний аялгуу-2” төслийн хүрээнд 2014 оны 3-р сарын 16-нд “UB Палас”-ын концертын их танхимд болох тоглолт болон 21 аймаг, 315 сум буюу Солонгос, Япон, АНУ, Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа нийт монголчууддаа аялан тоглох тоглолтын талаарх хэвлэлийн хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төв болно. Утас: 300995, 99182236

Хуваалцах