ӨНӨӨДӨР: Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр
11:00 цагт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт зохион байгуулна. Утас: 88677029
Мэдээллийн алба

10:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд "Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдвээр хилийн хяналт шалгалтад хамрагдахгүй бүтээгдэхүүнүүд, хилийн шинэчлэлийн талаар сургалт болно. Сургалтанд хүнс, эм импортлогчид хамрагдана. Утас 91989890
10:00 цагт ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд ҮХААЯ-ны хэрэгжүүлж буй "Хүнсний баталгаат байдал", "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн талаар болон Өмнөд Өмнөдийн Хамтын Ажиллагааны хоёр дахь үе шатны төслийн зорилт, шаардлага, хүлээгдэж буй үр дүнг танилцуулна. Утас: 88373744
10:00 цагт Нийслэлийн Тээврийн газраас сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт"-ыг зохион байгуулна. Утас 89152122
10:00 цагт Нийслэлийн замын цагдаагийн газраас Ерөнхий боловсрол сургуулийн сурагчдын дунд 32 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Ногоон гэрэл, цагаан шугам 2014" тэмцээн "Улаанбаатар чуулага" -ын концертын танхимд болно. Утас: 93021019
10:30-15.00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд “Уул уурхай-Байгаль орчин- Хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Оюу Толгойн Хяналт ТББ, Хүний эрх хөгжил төв ТББ, Нээлттэй нийгэм форум болон асуудал хариуцсан яамны удирдлагууд болон НҮБ, төрийн болон салбарын бизнесийн ассиоциацийн төлөөлөл оролцоно. Утас 313207
11:00 цагт “МОНЦАМЭ” агентлагийн Мэдээллийн төвд тус агентлагийн Спортын сурвалжлагч Д.Өлзийсайханы БНСУ-ын Инчеон хотноо болсон 17 дахь удаагийн Азийн наадмаас бэлтгэсэн сурвалжлагын “Шинэ дээд амжилтын эзэд” номын нээлт болно.
11:00 цагт “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн эмнэлэгт зохион байгуулна. Утас: 88677029
11:00 цагт Монгол банкны Мэдээллийн төвд Орон сууцны үнийн индекс зарлана. Утас: 310081
11:30 цагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцана.
12:00 цагт Монголын Үндэсний Кино Урлагийн Академи, Монголын оюутны Холбооноос хамтран оюутны амьдралыг харуулсан кино бүтээх гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд хийнэ. Утас: 300995, 99182236
12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монголд Ардчилсан, хараат бус, чөлөөт сэтгүүлзүйн төлөө нэгдсэн мэргэжлийн эвсэл, холбоодын эхний хамтарсан үйл ажиллагааны талаар доорх байгууллагуудын удирдлагууд мэдээлэл хийнэ.
13:00 цагт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн байранд тус шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасантай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 98980404 /Оролцох хүмүүс урьдчилан мэдэгдэх/
17:00 цагтМонгол Улсын 17 дахь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр лекц уншина. Тус лекц ярилцлагыг Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж байна. Лекц Сүхбаатар дүүрэг, Гэндэнгийн гудамж 1-р хороо, "Шонхор Таувер" 5 давхар дахь хурлын зааланд болно. Утас: 96006901, 99109004
18:00 цагт УДБЭТ-т Түүхийн салбарын оны шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол судлаач нэрт эрдэмтэн, профессор Жак Уэтерфорд болон ШУ-ны доктор, профессор Б.Сумъяабаатар нар сонирхолтой сэдвээр лекц унших юм. Утас: 94000000


















