Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Өнөөдөр Хирошима уйлсан

Өнөөдөр 8 сарын 6-ны өдөр. Энэ өдөр дэлхийн түүхэнд олон жилээр үргэлжилсэн зовлонгийн бараан мананг буулгасан аймшигт бөмбөг дэлбэрснийг хэн ч мартаагүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Хирошима  уйлсан
Өнөөдөр Хирошима уйлсан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 8 сарын 6-ны өдөр. Энэ өдөр дэлхийн түүхэнд олон жилээр үргэлжилсэн зовлонгийн бараан мананг буулгасан аймшигт бөмбөг дэлбэрснийг хэн ч мартаагүй. Японы Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш яг 68 жил болж байна. Энэ өдөр Хирошима хотын төвд байдаг Энх тайвны цэцэрлэгт үүр хаяарахаас эхлэн хүмүүс цугларч, атомын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн нэрс бүхий дурсгалын хананы өмнө зул бадрааж, мөргөл залбирал үйлдэж байна. Бөмбөг унасан мөч болох өглөөний 8 цаг 15 минутад бүх нийтээрээ 1 минутын турш чимээгүй зогсож, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн цуглаанд Японы ерөнхий сайд Шинзо Абэ оролцож, үг хэлжээ.

Түлхүүр үг:Hiroshima
Хуваалцах