Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн цахим хурал хийнэ

09:00 цагт: Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах Улаанбаатар хотын группын Удирдах зөвлөлийн 5 дахь удаагийн хуралдаан "Blue Sky" зочид

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн цахим хурал хийнэ
ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн цахим хурал хийнэ. Зураг: МҮОНРТ

09:00 цагт: Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах Улаанбаатар хотын группын Удирдах зөвлөлийн 5 дахь удаагийн хуралдаан "Blue Sky" зочид буудалд эхэлнэ. Утас: 95103070


11:00 цагт: Төмөр замын удирдах газарт Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт уулзалт, зөвлөгөөн болно. Холбоо барих: 99101432


11.30 цагт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд аймгуудын Засаг дарга, ЗДТГ, Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ-ын удирдлагуудтай анхны цахим хурлаа хийнэ. Утас 94002420


11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд БЗД-ийн ИТХ-д бие даан нэр дэвшигчид БЗД-ийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.


14:00 цагт: Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” тус яамны Зөвшилцөл танхимд болно. “Мэдээллийн цаг”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон холбогдох газрын захирлууд оролцоно. Холбогдох утас: 9902-8994


16:00 цаг: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын салбарын төлөөлөлтэй уулзана. Уулзалт "А танхим"-д болно.

Хуваалцах