Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хосгүй нандин болон өнөө цагийн шилдэг уран хатгамалчдын сор болсон бүтээлийг дэлгэнэ

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Хосгүй нандин болон өнөө цагийн шилдэг уран хатгамалчдын сор болсон бүтээлийг дэлгэнэ
ӨНӨӨДӨР: Хосгүй нандин болон өнөө цагийн шилдэг уран хатгамалчдын сор болсон бүтээлийг дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Богд хааны ордон музей

11:00 цагт: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн нээлт болно.Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн хосгүй нандин бүтээлээс гадна Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зургаар, гэргий Я.Люня нь урласан зээгт наамал бурхад болон шижир алт, шүр, оюугаар чимж, зүү ороох хатгамлаар урласан Алтан соёмбо, өнөө цагийн шилдэг уран хатгамалчдын сор болсон бүтээлийг дэлгэнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: “Тэмүүлэнд амьдрал бэлэглэцгээе” хандивын аяны талаар мэдээлэл хийнэ.

МУИС-ийн II байр

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээ зохион байгуулна. Утас: 89114447, 91050555

Хуваалцах