ӨНӨӨДӨР: "Ховор номын болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэн" нээлтээ хийнэ
- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гадаад харилцааны яам
09:30 цагт: Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт /АНДХХ/ нэгдэн орж буйтай холбогдуулан “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс” сэдэвт сургалт, семинар болно.
Нийслэлийн Засаг захиргааны V байр
10:00 цагт: "Улаанбаатар лиг" ЕБС-ийн сурагчдын сагсан бөмбөг, волейболын шигшээ тэмцээнд оролцох шилдэг 88 багт батламж гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 99285651, 99458521
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
МУИС-ийн номын сан
11:00 цагт: "Ховор номын болон монгол бичгээр хэвлэгдсэн бүтээлийн үзэсгэлэн" нээлтээ хийнэ. Утас: 99002019
“Үндэсний мэдээллийн төв”
12:00 цагт: Иргэн Мишиг хэвлэлийн хурал зохион байгуулна.
нийслэлийн Ардчилсан намын байр
13:00 цагт: Нийслэлийн Ардчилсан намаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 98049804


















