Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г танилцуулна

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г танилцуулна
ӨНӨӨДӨР: “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г танилцуулна. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

“Blue Sky”

10:00 цагт: Хэвлэл мэдээллийн зах зээлийн аудитын тайлан танилцуулах уулзалт болно. Уг тайланг Сингапурт төвтэй Splice байгууллага гүйцэтгэжээ. Мөн олон улсын туршлагад үндэслэсэн цаашдын хөгжлийн арга замуудыг тодорхойлж, санал болгосныг хуваалцана. Утас: 99339332, 89098830

“Холидэй Инн”

10:30 цагт: Хүний эрхийн үндэсний комиссоос 2021 онд хийсэн “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г танилцуулна. Утас:99051914

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаар ээлжит мэдээлэл хийнэ.

UB Гранд”

11:00 цагт: Булган аймаг 2022 оныг "Аялал жуулчлалын жил" болгон зарлажээ. Аялал жуулчлалын жилийн хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичигт байгуулна. Утас: 99109816

Хуваалцах