ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны талаар ажлын хэсэг мэдээлэл хийнэ
- Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Улаанбаатар хот
09:00 цагт: НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөгийг 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Төрийн ордон
10:00 цагт: Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлт Төрийн ордны Их танхимд болно. Салбар хуралдаанууд “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр үргэлжилнэ.
10:00 цагт: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын чуулганы танхимын хэвлэлийн цэгт мэдээлэл хийнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төв
10:00 цагт: Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын талаар мэдээлэл хийнэ.
Спортын төв ордон
11:00 цагт: Монголын үндэсний эрийн гурван наадмын холбоод болон бусад Үндэсний спортын холбоодын анхдугаар их чуулган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 28-нд 09:00 цагт Төрийн ордонд зохион байгуулагдана. Тус чуулгантай холбоотой хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 99119636, 88066470


















