Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчилна

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчилна
ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчилна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


Шангри Ла зочид буудал

09.00 цагт: "Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016" болно. Форумд 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно. Мөн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон НҮБ-аас төлөөлөгч оролцож илтгэл тавина. Утас: 99938477


Төрийн ордон

10.00 цагт:Оюутны эрхийг хамгаалах дэлхийн өдрийн хүрээнд "Оюутан оюутнаа дэмжих уулзалт"-ыг зохион байгуулна. Утас: 99819788


Гадаад харилцааны яам

11.00 цагт: Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрд “Great” төслийн ололт амжилт болон туршлагын талаар хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, санал солилцоно. Хэвлэлийн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Утас: 99028994


Хэвлэлийн Хүрээлэн

11.00 цагт: Далай ламын Монгол дахь айлчлалын тухай Монголын Бурхан Шашины шинэ төвөөс мэдээлэл хийнэ.


Замын цагдаагийн газар

11.00 цагт: Замын цагдаагийн газрын өмнөх талбай дээр "Зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд нь хохирсон иргэд"-ийн дуу хоолойг олон нийтэд хүргэх хэвлэлийн хурал болно.


МҮХАҮТ

11.40 цагт: “Цагаандалай сан”-гийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Сүү цагаан идээ үйлдвэрлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Утас: 99086975


Улаанбаатар чуулгын байр

16.00 цагт: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг олон нийтэд сурталчлах өдөрлөг болно. Утас: 99023731

Хуваалцах