Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр "Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ныг Хумхаа өвчний эсрэг болгон 2007 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"
Өнөөдөр "Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр". Зураг: МҮОНРТ

Өнөөдөр "Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ныг Хумхаа өвчний эсрэг болгон 2007 оноос хойш дэлхий нийтээр тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн.

Энэ жил "Эн тэнцүү дэлхийн төлөө хумхаа өвчний эсрэг тэмцлийг эрчимжүүлье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хумхаа өвчин нь Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.

Манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг.

Хумхаа тархсан орнуудад аялахаар төлөвлөж байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх тунгаар хумхаагийн эсрэг эмийг аялахаас нэгээс хоёр долоо хоногийн өмнө, мөн аяллаас буцаж ирсний дараа уухыг зөвлөдөг.

Хуваалцах