Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэх асуудлаар мэдээлэл хийнэ

14:00 цагаас Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэсэн асуудлаар МХЕГ, ҮХААЯ хамтран МХЕГ-ын 2-р давхарт хурлын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэх асуудлаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэх асуудлаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

10:00 цагаас Төрийн албаны зөвлөлийн байранд "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт санамж бичигт гарын үсэг зурна.

10:00, 12:00, 14:00 цагуудаас 6000 гаруй одонтой ээжүүд оролцох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулна. Утас: 99767480

11:00 цагаас Монгол Улсын иргэд Франц улс руу шууд нисэх боломж анх удаагаа бүрдсэнтэй холбогдуулан манай улсад дахь Францын элчин сайдын яамнаас визнийхээ нөхцлийг хөнгөвчлөхөөр болсон талаар хэвлэлийн бага хурал “Шинэ дэлхий” телевизийн хэвлэл мэдээллийн төвд болно. Утас: 99070054

11:00 цагаас ҮХАА-н 9 давхарын хурлын зааланд хөлдсөн вакцин, шүлхий өвчин ихсэх магдлалтай орон нутаг зэргээр Хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд гэр бүлийн хүчирхийллийн улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан 21 настай эмэгтэйн хэргийг шүүх буруу шийдвэрлэсэн тухай хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11.30-12.00 цагаас орон нутгийн ТББ-уудын төлөөлөл оролцсон Хэвлэлийн Бага Хурал Санхүү эдийн засгийн дээд сургуулийн шинэ байрны 4-р давхарын Зөвлөлгөөний Тэнхимд болно. Утас: 9985 0623

11:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан З.Батбаяр усны тухай тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

13:30 цагаас Хөдөө аж ахуйн сургууль дээр ХУД-ийн иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээ Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Иргэн -Цэргийн бахарлын өдөр"-ийг зохион байгуулна. Утас. 344477,99064665

14:00 цагаас Үндэсний сэтгүүлзүйн салбарын 100 жилийн ойн хаалтын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Хичээлийн I байр, Эрдмийн танхимд (Дугуй заал) эхэлнэ.

14:00 цагаас МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны "Эрдмийн өргөө"-нд (дугуй танхим) сэтгүүлч, судлаач, эрдэмтэн Дэлэгийн дурсгалд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

14:00 цагаас Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэсэн асуудлаар МХЕГ, ҮХААЯ хамтран МХЕГ-ын 2-р давхарт хурлын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.

15:00 цагаас ХУД-ын 19-ын ахуйн үйлчилгээний төвд байрлалтай “Centro club”-д “Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтын хэвлэлийн хурал болно. Утас: 89004147

Хуваалцах