ӨНӨӨДӨР: Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн тухай мэдээлнэ
10:00 цагт Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлж буй эм хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Эрүүл мэндийн яамны Б зааланд болно. Уг ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБ-ын ХАС-ийн Суурин тө
Мэдээллийн алба

10:00 цагт ХУД-ийн 18-р сургууль дээр Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын "Хүрэл тулга-2014" наадам болно. Утас: 344477,99064665
10:00 цагтМонгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлж буй эм хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Эрүүл мэндийн яамны Б зааланд болно. Уг ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБ-ын ХАС-ийн Суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцоно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Амьтан, ургамлын дэлхийн өдрийн хүрээнд хийсэн ажил болон хэвлэл мэдээллийн байгууллагууд "Агнасан бус амьд амьтнаараа бахархая" аянд нэгдсэн талаар ХБХ-тай. ХБХ-д БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, аянд нэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-ын төлөөлөл, урлаг, спортынхон оролцоно. Утас: 99130782
11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо, Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, ЭМШУИС-тай хамтран хүнсний ногоонд хийсэн судалгааны дүнд хүний эрүүл мэндэд хортой бодис илэрсэн тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт “Бүтээн байгуулалтын цаг” болно. Өнөөдрийн уулалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцох бөгөөд уулзалтаар нийслэл болон орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, улсын болон орон нутаг, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй зам, барилгын ажлын мэдээлэл, нийгэм, эдийн засгийн мэдээлэл талаар мэдээлэл хийнэ.
15:00 цагт ХУД-ийн иргэдэд Бамлан хамгаалах төрийн үйлчилгээ Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Иргэн -Цэргийн бахарлын өдөр"-ийг зохион байгуулах гэж байна. 344477,99064665
18.30 цагт “Max Mall”-ын тавдугаар давхарт байрлах “976” арт галерейд Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмэд, МУЭХ-ны шагналт зураач Б.Баярт-Од нарын олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.


















