Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт болно

14:00 цагт: “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт” Туушин зочид буудалд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт болно
ӨНӨӨДӨР: Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

08:00 цагт: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан нь залууст олон талын боловсрол олгох зорилгоор бүтээсэн www.zaluuhun.mn цахим хуудсыг олон нийтэд таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудастай уялдах нэмэлт апп хөгжүүлэх, цуврал инфографик бэлтгэх зэрэг технологийн дэвшилд суурилсан төслийн санааг хөгжүүлэн бүтээлч, ур чадвараа уралдуулах “Хакатон“ арга хэмжээ Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 211 тоотод зохион байгуулагдах гэж байна. Утас: 94538089


08:30 цагт: БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрсийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд үдэн гаргана. Утас: 99160187, 99121715. Сэтгүүлчдэд зориулсан автобус 08.30 цагт Соёлын төв өргөөнөөс хөдөлнө.


08:30 цагт “Эх орон-36” зөв монгол хүүхэд хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргээс нийт 400 хүүхдийг Олон улсын “Найрамдал” зусланд амраах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхэд өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх цогц үйл ажиллагааны хүрээнд тэдгээр хүүхдүүдийг гаргаж өгөх арга хэмжээ UB PALACE-ийн гадна тайлбайд болно. Утас: 96611361, 88739625


12:00 цагт: "Хүүхдийн зуслангийн хаалт"-ын үйл ажиллагаа зохион байгуулна. Уг арга хэмжээнд 2015 оны Зуслангуудын ажлыг дүгнэж Хүүхдэд ээлтэй зуслан шалгаруулна. Утас: 88097606


14:00 цагт: “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт” Туушин зочид буудалд болно. Чуулга уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хойд бүсийн баруун хэсэгт оршдог Хянган аймгийн 70 гаруй компаний 170 гаруй бизнес эрхлэгчид оролцоно.


14:00 цагт: "UB Food Festival 2015"-ийн үйл ажиллагааны нээлт "Вива сити" хороололд болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл оролцоно.

Хуваалцах