Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

ӨНӨӨДӨР: "Хөсөгтөн" хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзана

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулна. Утас: 88054500

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Хөсөгтөн" хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзана
ӨНӨӨДӨР: "Хөсөгтөн" хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзана. Зураг: МҮОНРТ

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулна. Утас: 88054500

09:00 цагт МҮЭ-ийн холбоо нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Нийгмийн хамгааллын асуудлаар семинар МҮЭ-ийн холбооны хурлын зааланд зохион байгуулна.

10:00 цагт "1000 инженер" төслийн хүрээнд Япон улсад инженерийн чиглэлээр суралцахаар шалгалт өгч тэнцсэн оюутнуудад БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардуулна. Энэ үеэр хэзээ, хичнээн хүүхдүүд бүртгүүлээд, ямар шалгуур тавиад одоо хэдэн хүнийг Японд сургахаар болсон талаар БСШУЯ-д дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 98119897

11:30 цагт "Авьяаслаг Азичууд" шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн "Хөсөгтөн" хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр БСШУЯ-д хүлээн авч уулзан баяр хүргэнэ. Утас: 91913865

Хуваалцах