ӨНӨӨДӨР: Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр
- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Засгийн газрын III байр
10:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Мэдээллийн танхимд хүргэнэ. Утас: 51263152
"Blue sky" зочид буудал
10:00 цагт: "Хариуцлагатай харилцагч- Хариуцлагатай банк" аяны нээлт болно.
Монголын хүүхдийн ордон
11:40 цагт: 8000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн дата цуглуулах үйл ажиллагааны хаалтын арга хэмжээ болно. Энэ үеэр Харвардын анагаах ухааны сургууль болон Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, доктор Д.Ганмаа илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 96099236
MN-Мэдээллийн төв
12:00 цагт: “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Гол тээхэний хадан бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлэл хийнэ.
“Корпорейт” Конвэншн центр
13:00 цагт: “Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг. Утас: 99119317


















