Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хууль зүйн байнгын хороо Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентийн дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга эрхэмсэг ноён Тура У Швэ Манны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
ӨНӨӨДӨР:  Хууль зүйн байнгын хороо Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
ӨНӨӨДӨР: Хууль зүйн байнгын хороо Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдааны хуваарь:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

09:00 цагаас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

11:00 цагаас Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

13:00 цагаас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

13:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Г” танхимд;

13:00 цагаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

14.00 цагаас Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

15:00 цагаас Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

15:00 цагаас Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд тус тус хуралдана.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны парламентын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхимын дарга эрхэмсэг ноён Тура У Швэ Манны айлчлалын хөтөлбөр:

10.05 цагт УИХ-ын дарга З.Энхболд угтана, Чингисийн талбай Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна
10.10 цагт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзана, ажлын өрөө (зөвхөн зураглаач, зурагчин)
10.52 цагт УИХ-ын чуулган (зөвхөн зураглаач, зурагчин)
11.00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ёслолын “Б” танхим (зөвхөн зураглаач, зурагчин)
14.00 цагт СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзана, СЕХ-ны 207 тоот

10:00 цагт 11 аймагт нээгдсэн “Оношилгооны төв”-тэй холбоотойгоор иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, иргэд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллээр хангах зорилготойгоор “11 аймагт оношилгооны төвүүд нээгдлээ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг ЭМЯ-ны “Б” танхимд болно.

11:00 цагт БОНХЯ Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслол БОНХЯ-д болно.

11:30 цагаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт огцуулах хүсэлт гаргаж тогтоолын төсөл өргөн барьсантай холбооотой асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30-13.00 цагт Санхүүгийн Зохицуулах хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран МХЗ-ын ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилтийг хангах болон даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй Бичил Даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төслийн иргэдэд зориулсан уян хатан нөхцөлтэй бичил даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах Нээлтийн ажиллагаа болох тул урьж байна. Хаана: Хан-Уул дүүрэг дэх төслийн Мэдээллийн төвийн байр (Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байрны зүүн талд Орчлон Констракшны байр -13 давхар шар орон сууц, 1-р давхарт) Лавлах утас 99082465.

12:00 цагт Монгол айл бүрийг 1 биеэ үнэлэгч, 1 архичинтэй хэмээн доромжилж, өнгөрсөн зууны харгис хэлмэгдүүлэлтийг сөхөж, хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудлаар хэлмэгсэдийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хурал Mongolnews мэдээллийн төвд болно.

14:00 цагаас МХЕГ, Барилга хот байгуулалтын яам Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурна. МХЕГ-ын хоёр давхарын хурлын танхимд. Сэтгүүлчдийг урьж байна. холбогдох утас 261425

14:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Шалган бүртгэх товчоо, төлбөртэй зогсоолуудын үйл ажиллагааны тухай, Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн танилцуулга, Нийслэл хот дотор, хот орчим ачаа тээвэрлэх, зохицуулах журам, Улаанбаатар хотод барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах тухай, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. 91040607

15:00 цагт "Бүтээн байгуулалтын цаг" уулзалт Төрийн ордны А танхимд болно. Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа оролцож, энэ онд тус салбарт өрнөх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийнэ.

Хуваалцах