Өнөөдөр хуульчид тангараг өргөнө
Нийслэлийн хуульчид Төрийн ордны Их танхимд 11:40-12:40 цагийн хооронд, Нийслэлийн Соёлын төв өргөөнд 13:00-15:00 цагийн хооронд тангараг өргөх бол орон нутгийн хуульчдын тангараг өргөх ёслол сум дундын шүүхийн байрнуудад 11:40-12:40 цагийн хооронд болох аж.
Мэдээллийн алба

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн өнгөрсөн сард гаргасан тушаалаар Хуульчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийг улс орон даяар дагаж мөрдсөн өдрөөр зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах газар, хугацааг товлосон байна.
Тангараг өргөх ёслол Улаанбаатар хот болон аймаг орон нутгуудад нэгэн зэрэг болно. Нийслэлийн хуульчид Төрийн ордны Их танхимд 11:40-12:40 цагийн хооронд, Нийслэлийн Соёлын төв өргөөнд 13:00-15:00 цагийн хооронд тангараг өргөх бол орон нутгийн хуульчдын тангараг өргөх ёслол сум дундын шүүхийн байрнуудад 11:40-12:40 цагийн хооронд болох аж.


















