Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөг болно

Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын нэгний Лхагва гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөг болно
ӨНӨӨДӨР: “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын нэгний Лхагва гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна -


Засгийн газрын II байр

09:00 цагт: “Циркийн урлаг - Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөн нь циркийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Утас: 99849000


Сүхбаатарын талбай

10:00 цагт: “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө ѳгѳх, нотариатын үйлчилгээ үзүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх, өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Утас: 98066116


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

10:00 цагт: 2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагад хугацаат цэргийн алба хаасан дайчдыг албанаас халах ёслолын арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт болно.


НЗДТГ

10:00 цагт: 2019 оны 1-р ээлжийн цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал болно. Утас: 11325044


Бишрэлт зочид буудал

10:00 цагт: НМХГ, Олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагатай хамтран "Хүнсний аюулгүй байдлын олон улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, худалдааны газруудад хийхэд анхаарах асуудлууд" сэдэвт сургалтыг зохион байгуулна. Тус сургалт хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлийн улсын байцаагчдын мэдлэгийг сайжруулахад чиглэгдэх юм. Утас: 99136678


Үндэсний мэдээллийн төв

10:30 цагт: ТВ5 телевиз Максимагийн судалгаанаас гарах болсон тухай мэдэгдэл хийнэ.

11:00 цагт: “Гол мөрний ... хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-д 2015 оны 2 дугаарын сарын 18-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг цуцлуулахаар байгаль орчны ТББ-д нэгдэж тэмцэх тухай мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Буу барьсан цагдаагаар хамгаалуулсан бурхан гэж байх уу? Монгол дахь Буддизмыг цэвэрлэх, цэгцлэх цаг нь болжээ” сэдвээр "Өвөгдийн өв" ТББ-ийн тэргүүн даяанч лам Цолмонгэрэл мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ.

12:30 цагт: “Бусдын зовлонгоор түрий барьж ашиг олох гэж яваа хүмүүсийн тухай” Энхмаралын аав Өгөөдэй мэдээлэл хийнэ.

13:00 цагт: "Эрдэнэс тавантолгой Эв санааны нэгдэл" ҮЭ-ээс Д.Сумъяабазар сайдыг огцруулах шаардлагын тухай мэдээлэл хийнэ.


Санхүүгийн зохицуулах хорооны байр

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооны үүдэнд МОНКОРД ХЗХ-ны хохирогчид хэвлэлийн хурал хийнэ.


ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"

11:00 цагт: Хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийн нөхцөл байдал, Оюутан сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан НЦГ, НМХГ, НБГ, МОХ хамтран зохион байгуулж буй "Эрдмийн баяр" арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийнэ.


МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: “Оном” сангаас 2019 оны 5 дугаар сарын 01-нээс 30-ны хооронд орон даяар “Даралтаа хэмжихийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах аяныг өрнүүлж эхлээд байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 70122006

12:00 цагт: “Өнөөдөр” сонины”Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд, мал маллахаар хөдөөг зорьсон “Нийслэл хүүхдүүд” жилийн гэрээгээ дуусгаад нийслэл хотдоо иржээ. Тэд “Cool Mongolia” төслийг санаачлан хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.


Монголын Үндэсний музей

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй олон талт арга хэмжээний нэг болох “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнгийн нээл болно. Утас: 99123922, 70110913


Монголын театрын музей

12:30 цагт: Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ойдовын Уртнасангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан "Түүхэнд мөнхөрсөн дүрс" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн үеэр түүний бүтээсэн киног үзүүлж, амьдрал уран бүтээлийг өгүүлсэн гэрэл зураг, эд зүйлсийг дэлгэн үзүүлнэ.


Сэнгэраги арт галлерей

17:00 цагт: Уран зураач Б.Отгонтүвдэнгийн шинэ үзэсгэлэнгийн нээлт 2019.05.01-ний 17.00 цагаас СЭНГЭРАГИ арт галерейд нээлтээ хийнэ. Утас: 99729958, 98118748

Хуваалцах