Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт” сургалт, хэлэлцүүлэг болно

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт” сургалт, хэлэлцүүлэг болно
ӨНӨӨДӨР: “КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт” сургалт, хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Корпорэйт” зочид буудал

08:30 цагт: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт” сэдвээр цуврал сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Тус арга хэмжээний хүрээнд мэдээний сурвалжлагчдад зориулан “Баянгол”-ын дэргэдэх “Корпорэйт” зочид буудалд танхимын сургалт, хэлэлцүүлэг хийнэ.

“Novotel” зочид буудал

09:00 цагт: Биржийн бус зах зээлийн арилжааг эхлүүлэх анхны цан цохих ёслолын арга хэмжээ болно. Утас: 91197636

“Монгол ньюс” мэдээллийн төв

10:30: цагт: "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох хэрэгтэй" сэдвээр Тэтгэвэр тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос хэвлэлийн хурал зарлалаа.

E-Mongolia төв”

11:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT expo - 2021” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж “Digital Nation - 2021” нэр дор энэ сарын 17-19-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний талаар Төв шуудангийн нэгдүгээр давхарт “E-Mongolia” төвд мэдээлэл хийнэ. Утас: 94999598, 99324939

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:30 цагт: Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од авлигын эсрэг аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 99841905, 99478825

12:00 цагт: “Ореэнт инвесмент пропертиз” компаниас хэвлэлийн хурал хийнэ.

Хуваалцах