Өнөөдөр луу жилийн өвлийн адаг сарын битүүн
Улирч байгаа жилийн өвлийн адаг сарын битүүнд гандан хийдийн лам нар Цэдорлхам хурдаг заншилтай.
Мэдээллийн алба

Улирч байгаа жилийн өвлийн адаг сарын битүүнд гандан хийдийн лам нар Цэдорлхам хурдаг заншилтай.
Цэдор гэдэг нь “Шинийн балин” гэсэн утгатай үг.
Сар шинийн анхны балингаа Лхам бурханд өргөж байгаа учраас Цэдорлхам хэмээн нэрийддэг байна.
Энэ зан үйл нь нийт бурханы шашинтны дотор тэр тусмаа агь тарнийн ёс дэлгэрсэн газар оронд маш их дэлгэрсэн түүхтэй. Сүм хийдүүд битүүний өдрийн зан үйлийг хийхдээ өөрийн сахиусаа тахиж, Лхам бурханд даатгал өргөдөг байна.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд ингэж ярилаа.
Mongolian National Radio · Өнөөдөр луу жилийн өвлийн адаг сарын битүүн


















