Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Өнөөдөр манай гурван тамирчин барилдана

Өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэй 53, 58, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр манай гурван тамирчин барилдана
Өнөөдөр манай гурван тамирчин барилдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэй 53, 58, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

53 кг-ын жинд 29 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Нурмала Дэвитэй таарсан бол 58 кг-ын жинд 23 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт Бразилийн бөх Жуис Суазатай таарсан байна.

Харин 75 кг-ын жинд 19 бөх барилдаж байгаагаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт Украйны бөх, дэлхийн аварга Катерина Бургомистроватай барилдах юм.

Хуваалцах