ӨНӨӨДӨР: “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн зохион байгуулна
- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
МУИС-ийн Номын сан
08:30 цагт: "Монгол наадгай аян"-ны хүрээнд "Дэлхийд данслагдсан Монгол өв: Монгол наадгайн соёл" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Утас: 88008781
“Блю Скай”
09:00 цагт: Татварын ерөнхий газар, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний KPMG компанийн хамтран зохион байгуулж буй “Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт семинар болно. Утас: 80230148, 70128109
Хүүхдийн Урлан бүтээх төв
10:00 цагт: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран "Хүүхэд хууль-2019 дэмжээ" тэмцээн зохион байгуулна. Утас: 88098294
Сангийн яамны гадаах талбай
10:00 цагт: 2020 оны улсын төсөвт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал тусгагдаагүй, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэх Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цуглаан болно. Утас: 99027019, 88007709
Засгийн газрын III байр
11:00 цагт: Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 10 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461
ШУА-ийн тэргүүлэгчдийн байр
11:00 цагт: Академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд түүний амьдрал уран бүтээлийн хос боть номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн болно. Утас: 99717977
Соёлын төв өргөө
14:00 цагт: ШУТИС-ийн тэргүүлэх 1000 гаруй оюутан “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн зохион байгуулна. Тус зөвлөгөөний үеэр оюутан залуус оюутны өөрөө удирдлагын байгууллага, нийгмийн хөгжилд оюуны оролцоо, ирээдүйн баялаг бүтээгч болох боломжийн талаар хэлэлцэнэ. Утас: 99148148
Соёл урлагийн их сургууль
14:00 цагт: “СУИС-ийн Эрдэмтдийн их семинар-2019” болно. Утас: 99239364
“Монгол арт” галерей
17:00 цагт: “Тэмүүлэл” Монгол-Америк хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 70198080, 94944501


















