Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн хүндэтгэлийн хуралдаан болно

14:00 цагт Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн хүндэтгэлийн хуралдаан Соёлын Төв өргөөнд болно. Утас 91989890

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн хүндэтгэлийн хуралдаан болно
ӨНӨӨДӨР: Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн хүндэтгэлийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

09:30 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана. Утас:99106727


10:00 цагт Монголын жимс, жимсгэнэ судлаачдын уулзалт, хэлэлцүүлэг ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд эхлэнэ. Утас 99072224


11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Хүүхдийн хөдөлмөрийн дэлхийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан, Хөдөлмөрийн сүлжээ ТББ-аас мэдээлэл хийнэ.


11:00 цагт Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчдөд цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас:88115446, 88013108


11:40 цагт сэтгүүлч, орчуулагч Х.Эрдэнэцэцэгийн "Анхилуун ургамлын увидас" номын нээлт Интерном их дэлгүүрийн хоёр давхарт болно. Утас: 99168876


12:30 цагт ирэх ням гарагт буюу энэ сарын 14-нд болох Нийслэлийн дагуул хот Налайхын захирагчийн сонгуульд нэр дэвшиж буй Дашзэвэгийн Цогоо сонгуультай холбоотой ноцтой баримтыг "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийнхэнд дэлгэнэ.


14:00 цагт хог хаягдлын хуваарь, иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн тохижилтын төслүүдийн талаар танилцуулах хурал Чингис зочид буудалд болно. Утас:96586689


14:00 цагт Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийн хүндэтгэлийн хуралдаан Соёлын Төв өргөөнд болно. Утас 91989890


14:00 цагт Төрийн орон сууцны корпораци Батлан хамгаалах яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Батлан хамгаалахын яамны байранд болно. Утас: 89093049


14:00 цагт “Д аминдэмийн хүний биемахбодид гүйцэтгэх үүрэг, түүний дутал” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хурлын зааланд лекц уншина. Утас 99124735

Хуваалцах