ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
14:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
Мэдээллийн алба

10:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болно.
10:30 цагт Ажа Гэгээнтний нэгэн адил нийгмийн бас нэгэн сайхан бүтээн байгуулалтын нэг болох Монгол Зурхайн Түвдэнпэлжээлэн хийдийн уламжлалт зан үйлийн “ Билиг дэмбэрэл” өргөө, “ Зээ – Маа” цэцэрлэг, “Лонад-Гүнсэл” эмнэлэгийн нээлт болно. Утас: 88057733, 99095078
10:40 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болно.
11:00 цагт 3-6 сартай кавказийн хоньч нохойн гөлөгний тэмцээн "Цайз" захын зүүн талд байрших "Сарүүл тэнгэр" хорооллын ард талын "LM" авто угаалгын газарт болно..
11:40 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд гардуулах ёслол болно.
13:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд болно.
13:00 цагт Монголын хүүхдийн ордонд 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа залуусыг иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны, өндөр соёлтой, хөдөлмөрч хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Залуучуудын холбоо хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулна. Утас: 99767480
14:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.
- * -
Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 852 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны лааны тосон музей ажиллана. Хаяг: Говийн үйлдвэрийн төв дэлгүүрийн зүүн талд. Утас 99114013, 94444013, 99829672
Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монголын автомашины ресайклийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Азийн автомашины ресайкл эрхлэгчдийн 7-р форум ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот үргэлжилнэ. Утас: 99187796


















