Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монгол генералын өдөр

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Монгол генералын өдөр
ӨНӨӨДӨР: Монгол генералын өдөр. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд болно.

10:00 цагт: "Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болно. Утас: 99755726

11:50 цагт: Генералууд Төрийн ёслолын Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлнэ.

12:20 цагт: Монгол Улсад генерал цол бий болсны 75 жилийн ой, Монгол генералын өдрийн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар генералуудыг хүлээн авч баяр хүргэнэ.

МҮЭСТО

09:00 цагт: "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэх асуудлаар зөвлөлдөхөөс гадна Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх, Ослыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх уриалга гаргана. Утас: 99027019

Blue Sky зочид буудал

09:00 цагт: Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хууль, эрх зүйн орчны асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Корпрейт конвеншн зочид буудал

09:00 цагт: "Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт форум болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэн

10:00 цагт: “Монгол Улс дахь хуульчдын ёс зүйн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 98066116

Хангарди ордон

10:30 цагт: НИТХ-ын ээлжит XXIV хуралдаан болно. Утас:86863998, 89109500

Гадаад харилцааны яам

11:00 цагт: Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Улс орны хэлний бодлого” арга хэмжээ зохион байгуулна.

Сүхбаатарын талбай

11:00 цагт: Монгол Улсын генералууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.

Монголбанк

12:00 цагт: Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

12:00 цагт: Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан зохион байгуулах "Нээлттэй хаалганы өдөр" болон бусад арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. Утас: 91915340, 99047423

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль

12:30 цагт: Нэрт гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит "Шинэ бүтээл-Хүмүүс 8" гэрэл зургийн үзэсгэлэн Дебют галерейд нээгдэнэ. Утас: 96093773

ЦДБЭЧ-ын байр

13:40 цагт: Монгол Улсад генерал цол бий болсны 75 жилийн ой, Монгол генералын өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

МУИС-ийн Номын сан

14:00 цагт: "Боловсрол-Амжилтын түлхүүр үү - таван хариулт" хэлэлцүүлэг болно. Нэг асуудал, нэг сэдвийн хүрээнд таван өөр салбарын төлөөлөл хариулт өгнө. Утас: 99002019

Монгол Улсын Хүүхэлдэйн театр

15:00 цагт: “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслол зохион байгуулагдана.

Танан төв

15:00 цагт: ШУА-иас зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекц болно. Академич Ц.Лхагвасүрэн “Анагаах ухааны боловсрол судлал: Хөгжил ба тулгамдсан асуудал” сэдвээр лекц уншина. Утас: 98119897

Хуваалцах