Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалт авна

Шалгалтын даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалт авна
Өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалт авна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Их, дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл, бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Монгол хэл, бичгийн шалгалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт авна.

Шалгалтын даалгаврыг шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэнэ гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Монгол хэл, бичгийн шалгалтын Улаанбаатар хотын дүүргүүдийн төв байрны мэдээллийг хүргэж байна.

Хуваалцах