Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ӨНӨӨДӨР: "Монгол нохой 2015" наадмын талаар мэдээлэл хийнэ

14:00 цагт Чингисийн талбай дээр Монгол туургатны уугуул нохой судлалын холбооноос "Монгол нохой 2015" наадмын талаар мэдээлэл өгнө. Утас: 94237233

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: "Монгол нохой 2015" наадмын талаар мэдээлэл хийнэ
ӨНӨӨДӨР: "Монгол нохой 2015" наадмын талаар мэдээлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

08:30 цагт Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах Монгол Улсад хэрэгжиж буй Монголын ирээдүйг тодорхойлох зорилго бүхий “Мегатөсөл хөгжлийн форум” нь "Blue Sky" цамхагийн III давхарт болно. Утас: 99101483


09:00 цагт НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам батлах тухай, Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн дэд хөтөлбөр батлах тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553


09:00 цагт Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажлын даалгаврын хэлэлцүүлэг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн нэгдүгээр давхрын хурлын танхимд болно. Утас: 70112689


09:00 цагт “Ирээдүйн монгол сургуулийн загвар-2” эрдэм шинжилгээний бага хурал МУБИС-ийн А-312 танхимд болно. БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож үг хэлнэ. Оролцогчид: Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн захирлууд, төрийн бус өмчийн захирлууд, урилгаар боловсролын мэргэжлийн байгууллагууд оролцоно.


11:00 цагт Монголын хүүхдийн ордонд шар хантаазтануудын 50 хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгох арга хэмжээ болно. Утас: 96586689


11:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар Арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах ажиллагаа НДЕГ-ын байр 405 тоотод болно. Энэхүү гэрээгээр нийгмийн даатгалын орлого зарлагын гүйлгээг шуурхай, чирэгдэлгүй, нэмэлт хураамжгүй гүйцэтгэх, тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээний төлбөр тооцоо хийх зэрэг банкны гүйлгээний харилцааг зохицуулах ба арилжааны 10 банк оролцох юм. Утас: 99070054


13:00 цагт "Blue Sky" цамхагийн "Топаз" хурлын танхимд "Мянганы хөгжлийн зорилтод хүрэх, орон нутгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад үзүүлж буй дэмжлэгийг өргөжүүлэх нь: Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж-МОН/13/302 төслийн үр дүн" сэдэвт семинар болно. Утас: 77110109, 99850070, 99135393 (НҮБХХ).


14:00 цагт Чингисийн талбай дээр Монгол туургатны уугуул нохой судлалын холбооноос "Монгол нохой 2015" наадмын талаар мэдээлэл өгнө. Утас: 94237233


Эрүүл мэнд, спортын сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга байгууламжийн ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаар ахлуулсан ажлын хэсэг явж танилцана. Явах газрууд /Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад царцаагдсан 300 ортой төрөх эмнэлэг, 60 ортой Геронтологийн төв, 1000 суудалтай Дүүргийн спорт цогцолбор/ Утас: 99991633, 91000900

Хуваалцах