Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Монгол Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно

Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР: Монгол Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно
ӨНӨӨДӨР: Монгол Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮХАҮТ

09:00 цагт: Монгол Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган “Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл- Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвтэйгээр зохион байгуулагдана.

Төрийн ордон

09:00 цагт: Төрийн ордоны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголын уламжлалт Анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар

09:00 цагт: "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс–Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 17 дахь уулзалт болно. Уулзалтаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17, 18 дахь илтгэлүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоол түүнийг хэрэгжүүлэх нь”, "Хүний төрийн бус байгууллагуудын Форумын явуулж буй үйл ажиллагаа” сэдвээр мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэх юм. Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд болон Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форум болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 70 гаруй оролцогч оролцоно.

Улаанбаатар Зочид буудал

09:00 цагт: "Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг Улаанбаатар Зочид буудлын Хөх асар танхимд болно. Утас: 99164419, 99125953

Бест Вестерн-Туушин зочид буудал

09:00 цагт: "Европын худалдааны өдөрлөг-2019" Бест Вестерн-Туушин зочид буудал болно.

МУИС

09:30 цагт: Монгол Улсын Их Сургуулийн 74 дэх удаагийн Эрдмийн баярын нэгдсэн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа хичээлийн 1-р байрны өмнөх талбайд болно. Утас: 99002019

Монголбанк

10:00 цагт: Монголбанкны Д байрны /ХЗЯ талаасаа/ 5 давхрын хурлын танхимд Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны бүртгэлийг улам боловсронгуй болгох системийг нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ болно.

ШӨХТГ

11:00 цагт: Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурлаар цаг үеийн зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулах болно. Утас: 70001286, 99923589

Ардчиллын ордон

11:00 цагт: Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Тэнгис кинотеатр

18:00 цагт: Цаасан шувуу Уран сайхны киноны нээлт Тэнгис кино театрт болно.

Хуваалцах